Нууцлалын бодлого

Аппликэйшн: 9 Studio

1. Ерөнхий мэдээлэл

Энэхүү нууцлалын бодлого нь 9 Studio мобайл апп, вэб үйлчилгээ (цаашид “апп” гэх)-ийг ашиглах үед таны хувийн мэдээлэл хэрхэн цугларч, ашиглагдаж, хадгалагдаж, хамгаалагдахыг тайлбарлана.

Манай аппыг ашигласнаар та энэхүү нууцлалын бодлогыг уншиж танилцсан бөгөөд түүнтэй санал нийлж байгаа гэж үзнэ.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:

2.1. Бүртгэлийн болон таних мэдээлэл

  • Имэйл хаяг (нэвтрэлт, нууцлалын код илгээхэд)
  • Профайл мэдээлэл (хэрэглэгчийн нэр, утасны дургаар – хэрэв бөглөсөн бол)

2.2. Хэрэглээтэй холбоотой мэдээлэл

  • Таны захиалсан хичээл, төхөөрөмж, цагийн сонголт
  • Багц, кредитийн ашиглалт, үлдэгдэл
  • Апп доторх үйлдлийн лог (алдаа засвар, сайжруулалтанд ашиглана)

2.3. Төхөөрөмж ба техникийн мэдээлэл

  • Төхөөрөмжийн загвар, үйлдлийн системийн хувилбар
  • IP хаяг, аппын хувилбар
  • Push мэдэгдэл хүлээж авах device token (зөвхөн мэдэгдэл илгээхэд ашиглана)

2.4. Төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл (хэрэв ашиглагддаг бол)

  • Гүйлгээний ID, төлбөрийн огноо, дүн

3. Мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Имэйл баталгаажуулалт, OTP кодоор нэвтрэх үйлчилгээг үзүүлэх
  • Хичээл захиалах, цагаа төлөвлөх, багцын ашиглалтыг тооцоолох
  • Push мэдэгдэл, сануулга, мэдээлэл илгээх
  • Аппын чанар, гүйцэтгэл, аюулгүй байдлыг сайжруулах
  • Хууль эрх зүйн шаардлагыг биелүүлэх (санхүү, тайлан, аудит г.м.)

4. Мэдээллийг гуравдагч талтай хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч талтай хуваалцаж болно:

  • Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч: банк, төлбөрийн платформ, гүйлгээ баталгаажуулах зорилгоор
  • Аналитик ба лог үйлчилгээ: аппын гүйцэтгэл, алдаа хяналт, хэрэглээний анализ хийхэд (жишээ нь, логийн үйлчилгээ)
  • Сервер, үүлэн үйлчилгээ: өгөгдөл хадгалах, сервер ажиллуулахад ашиглагдаж буй үйлчилгээ үзүүлэгчид
  • Хууль эрх зүйн шаардлага: хууль тогтоомжийн хүрээнд шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад

Бид таны мэдээллийг гуравдагч талд зарах, сурталчилгааны зорилгоор шууд худалдахгүй.

5. Хүүхдийн мэдээлэл

9 Studio нь насанд хүрэгчид болон фитнесс/йогад сонирхолтой хэрэглэгчдэд зориулагдсан. Бид санаатайгаар 13-аас доош насны хүүхдээс мэдээлэл цуглуулахгүй.

6. Мэдээллийн хадгалалт

Бид таны аккаунт идэвхтэй байх хугацаанд болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хугацаанд мэдээллийг хадгална.

Аккаунт устгах: Та аккаунтаа устгасан тохиолдолд таны гол хувийн мэдээлэл, профайл, захиалга зэрэг апп-ын түвшний мэдээлэл устгагдана. Хууль эрх зүйн, аюулгүй байдлын болон тайлан тооцооны шаардлагаар гүйлгээний болон логийн мэдээллийг хязгаарлагдмал хугацаанд хадгалж болно (ихэнхдээ 30–90 хоног).

7. Хэрэглэгчийн эрх

Танд дараах эрхүүд бий:

  • Өөрийн аккаунт болон профайл мэдээллээ харах, засах
  • Апп доторх тохиргооны хэсгээр дамжуулан аккаунтаа устгах
  • Биднээс мэдээлэл авахгүй байх, push мэдэгдлээ унтраах
  • support имэйлээр дамжуулан мэдээлэлтэй холбоотой хүсэлт (засах, устгах, лавлах) гаргах

Аккаунт устгах зааврыг энэхүү хуудсаар мөн танилцах боломжтой.

8. Аюулгүй байдал

Бид таны мэдээллийг хамгаалахын тулд зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авдаг. Үүнд:

  • Өгөгдөл дамжуулах үед HTTPS шифрлэлт ашиглах
  • Серверийн түвшний хамгаалалт, хандалтын хяналт
  • Мэдээлэлд зөвшөөрөлтэй ажилтнууд л нэвтрэх боломжтой байх

Гэсэн хэдий ч интернетээр дамжих мэдээлэл 100% аюулгүй байна гэж баталж чадахгүй тул өөрийн төхөөрөмж, аккаунтын мэдээллээ хамгаалахыг зөвлөж байна.

9. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

Бид энэхүү нууцлалын бодлогыг цаг хугацааны явцад шинэчлэх боломжтой. Шинэчилсэн хувилбарыг энэ хуудсаар нийтэлнэ.

10. Холбоо барих

Нууцлалтай холбоотой аливаа асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээж болно: